Умард Солонгосын асуудлаар тогтоол баталж магадгүй

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-11-29 12:52:46

НЬЮ-ЙОРК. /NHK/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг удахгүй баталж магадгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдлээ.

Бан Ги Мүн даваа гарагт Нью-Йорк хотод НҮБ-ын төв байранд NHK телевиз болон Японы хэвлэл мэдээллийн бусад хэрэгслүүдэд ярилцлага өгчээ. Түүний НҮБ-ыг удирдах хоёр дахь таван жилийн хугацаа энэ оны 12 дугаар сард дуусгавар болох гэж байгаа юм.

НҮБ-ын энхийг сахиулах ажилллагаанд хувь нэмрээ оруулан Японы Өөрийгөө хамгаалах хүчний албан хаагчдыг Өмнөд Судан руу илгээсэнд талархаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ.

Умард Солонгосын тухайд тэрбээр хэлэхдээ “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ долоо хоногийн сүүлчээр хуралдаж, тус улсын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг батлах эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн байна.

НҮБ-д ойр эх сурвалжуудын хэлснээр, уг тогтоолын төслийг Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүнд хэдийн танилцуулсан бөгөөд ойрын  хугацаанд баталж магадгүй.

Г.Доржханд


 

Холбоотой мэдээ