Аваргын төлөөх тоглолтын харьцаа 6:6 боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2016-11-29 10:17:21

ЛОНДОН./BBC/. Шатрын дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөж буй Оросын тамирчин Сергей Карякин болон Норвегийн шатарчин Магнус Карлсен нар сүүлчийн 12 дахь өрөгт хайнцсан байна. Аваргын төлөөх халз тоглолтууд Нью-Йорк хотод болсон юм.

Сүүлчийн өрөг ердөө 35-хан минут үргэлжилж, 30 дахь нүүдэлдээ хоёр их мастер тэнцээ хийхээр тохиролцсон байна. Өмнөх 11 дэх өрөг ч мөн адил тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд эцсийн дүн 6:6 болжээ.

Одоо хоёр шатарчин тай-брейк буюу богиносгосон цагаар 4 өрөг тоглоно. Харин эдгээр өрөгт тэнцсэн тохиолдолд 2 блиц өрөг тоглосноор дэлхийн аваргыг тодруулах юм.

Тай брейк маргааш буюу 30-ны өдөр болно.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ