Шинжлэх ухааны 2016 оны шилдэг 10 бүтээл тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-11-28 14:58:13

БСШУСЯ-ны 2016 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн нэгдүгээр байрт ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.Чулуун, доктор, профессор Д.Цэвээндорж нарын “Монголын археологийн өв” цуврал бүтээл шалгарав.

Хоёрдугаар байрт ХААИС-ийн  харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн доктор Д.Болдбаатар, академич, доктор Б.Бямбаа нарын "Монгол оронд тархсан цус сорогч хачгийн эмнэлэг-биологи, нийтийн эрүүл мэндийн ач холбогдол" сэдэвт цуврал бүтээл, Уламжлалт анагаах ухаан,технологийн хүрээлэнгийн доктор Б.Дэжидмаа, доктор, профессор Ч.Чимэдрагчаа, доктор Ц.Нямдэмбэрэл, докторант Ч.Эрдэнэчимэг, академич, доктор Б.Дагвацэрэн нарын “Калвацин” эм, гуравдугаар байрт ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн доктор Ч.Одонбаатар, доктор М.Өлзийбат, магистр Д.Мөнгөнсүрэн, доктор Ц.Батсайхан, магистр Б.Буянтогтох, магистр М.Дэмбэрэлдулам нарын “Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай дүүргийн 1:10000 масштабтай газар хөдлөлийн бичил мужлалын зураг”,  ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор Я.Даваажав, академич, доктор Б.Пүрэвсүрэн нарын Монгол орны зарим ордын нүүрсний петрографийн судалгаа, СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн доктор Д.Даваасүрэн, доктор, профессор Э.Сонинтогос “Соёл урлагийн тайлбар толь” цуврал бүтээл 2 боть тус тус эзлэв.

Тусгай байрт “Монгол орны цэвдгийн тархалтын зураг”, “Шинжлэх ухааны философийн зарим асуудал”, “Монгол бичиг номын өв”, “Монгол цэргийн урлаг” зэрэг бүтээл тус тус шалгарч мөнгөн шагнал, өргөмжлөл гардав.

Төр засгийн зүгээс эрдэмтэн, судлаачдын хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж, жил бүрийн Шинжлэх ухааны ажилтны өдрөөр оны шилдэг бүтээлийн шагналыг олгодог уламжлалтай. Энэ дагуу энэ жилийн шилдэг бүтээлийн шагналыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь гардуулан өгөв. 

Ж.Болор

 

Холбоотой мэдээ