ЮНИСЕФ: Сирийн хагас сая хүүхэд бүслэгдсэн суурингуудад амьдарч байна

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-11-28 12:50:07

ЖЕНЕВ. /Xinhua/. Сирид 500 мянга орчим хүүхэд бүслэлтэнд орсон бүсүүдэд байгаа тухай НҮБ-ын агентлаг мэдэгдлээ. Тэд хүмүүнлэгийн тусламж болон наад захын үйлчилгээнээс бүрэн тусгаарлагджээ.

НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ийн мэдэгдсэнээр, Сирийн засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхний хооронд дэгдсэн байлдааны ажиллагаа улам эрчимжсэнээр бүслэлтэнд орсон газар оронд амьдарч буй хүүхдүүдийн тоо жил хүрэхгүй хугацаанд бараг хоёр дахин нэмэгджээ.

Эдгээр хүүхэд бүслэлтэнд орсон 16 бүсэд амьдарч байгаа аж. Зарим суурин газрынхан бараг хоёр жилийн турш тусламж авч чадахгүй байна.

Сирийн засгийн газрын  хяналтанд байгаа бүсүүд, тэдгээрийн дотор Алеппо хотын зүүн хэсэгт НҮБ болон бусад байгууллага хүнс, эм тарианы тусламж хүргэх боломжгүй хэвээр байна.

Бүх газарт хүмүүнлэгийн тусламжийг ямар нэгэн болзолгүйгээр нэн даруй хүргэх боломжоор хангахыг сөргөлдөгч талуудад ЮНИСЕФ уриаллаа.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ