Шүүхийн эрхзүйн байдлын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-24 18:19:56

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан ирэх сарын 02-нд бол Шүүхийн эрхзүйн байдлын тухай хуулийн талаар нэр бүхий иргэдээс ирүүлсэн мэдээллийг хэлэлцэх болжээ.

Иргэд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор хуульчилсан нь уг асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн агуулгад харшилж байна гэсэн мэдээлэл ирүүлсэн байна.

Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг ШЕЗ-ийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно" хэмээн заажээ.

Харин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно" гэжээ.

Ч.Ариунболд

 

Холбоотой мэдээ