Баян-Өлгий аймагт 235 гэмт хэрэг бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-23 18:14:28

Цагдаагийн газрын мэдээгээр оны эхний 10 сард 235 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.1 хувиар нэмэгдсэн байна.

Нийт гэмт хэргийн 57.4 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 16.2 хувийг хулгай, 4.7 хувийг эзэнгүй хэрэг, 10.6 хувийг бусад гэмт хэрэг, 20.8 хувийг согтуугаар үйлдсэн хэрэг эзэлж байна. Оны эхнээс 611 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.3 хувиар буюу 99 хүнээр нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 205.7 сая төгрөгийн хохирол учруулсаны 82.5 хувийг барагдуулсан байна.

Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 72.8 хувийг хөнгөн, 23.0 хувийг хүндэвтэр, 4.2 хувийг хүнд гэмт хэрэг эзлэж байна. Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 16, албан тушаалын гэмт хэрэг 1, хүүхэд оролцсон гэмт хэрэг 5, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 49 гарсан байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ