"Хяналт-шийдвэрлэлт" арга хэмжээг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНМал хулгайлах гэмт хэрэг, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээг Булган аймгийн Засаг даргын захирамжийн дагуу эхлүүлээд байна.
Уг арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран, үндсэн 5 пост 32 алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Захирамж гарснаас хойшхи 10 хонгийн хугацаанд нийт 1044 тээврийн хэрэгслийг шалгаж, 88 зөрчил илрүүлэн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар 2,726,200 төгрөгийн, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулиар 600,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, хууль бус мод, самар тээвэрлэсэн 10 зөрчил илрүүлэн ажиллажээ.
Булган аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулдаг "Хяналт-шийдвэрлэлт" нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.
П.Батням