Тоглоомжуулах аян үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-22 21:33:30

Булган аймгийн "Сувиллын ясли" тоглоомжуулах аян зарлалаа. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харъяа тус яслид 0-2 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй болон өрхийн амжиргааны баталгаажих түвшнээс доогуур өрхийн, өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэйн хүүхдүүдийг хамруулдаг юм.

Багачуудын сурч, хүмүүжих орчныг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа "Хүүхдийн ертөнцөд өнгө нэмье" тоглоомжуулах аянд одоогоор ЕБС-ийн багш нар, Нийгмийн даатгалын газар, Цахилгаан холбооны газрууд тоглоом хандивлаж байна.

Төсвийн байгууллага учраас тоглоом авах, хуучин тоглоомнуудаа сайжруулах төсөв хөрөнгө тэр бүр суулгаж өгдөггүй учраас багш ажилчид өөрсдөө тоглоомжуулах, гараараа тоглоом урлах зэргээр аргалдаг байсан бол тоглоомжуулах аянаар олон төрлийн тоглоом цугларч байна.

                                                                                                 П.Батням

Холбоотой мэдээ