“Хөдөөгийн багш нарын спортын 13-р наадам”-ыг Орхоны тамирчид тэргүүллээ

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 12:33:40

Төв аймгийн Зуунмод суманд 12 аймгийн 600 гаруй тамирчныг хамруулсан  “Хөдөөгийн багш нарын спортын 13-р наадам” спортын таван төрөлд шилдгүүдийг тодруулж, дүнгээ гаргалаа.

Тэмцээний нийлбэр дүнгээр Орхон аймаг тэргүүн байр, Д.Загдгочоо даргатай, А.Болд ахлагчтай Сэлэнгэ,Б.Ганчулуун даргатай, н.Өсөхбаяр ахлагчтай Дархан-Уул аймаг удаах байрт шалгарав.Волейболын тэмцээнд М.Мөнхтулга ахлагтай Баянхонгор, Д.Одгэрэл ахлагчтай Орхон,сагсан бөмбөгт Г.Дамдинхүү,Н.Туяа ахлагчтай Дархан, ширээний теннист Г.Жаргалсайхан ахлагчтай Дархан, Г.Мягмарсүрэн ахлагчтай Сэлэнгэ аймгууд тус бүр эхний байр эзэлсэн бол биллъяардны тэмцээнд Х.Батхишиг ахлагчтай Булган, олс таталтад Э.Ариунболд ахлагчтай Орхон, Үндэсний бөхийн барилдаанд Архангай аймгийн О.Барбаатар түрүүлжээ. “Хөдөөгийн багш нарын спортын 13-р наадам”-ыг ирэх жил улам өргөжүүлэн Дундговьд аймагт зохион байгуулна.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ