Сирид бүслэлтэд орсон энгийн иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-22 14:41:43

НҮБ. /Xinhua/. Сирид бүслэлтэд ороод байгаа энгийн иргэдийн тоо энэ онд хоёр дахин нэмэгдэж, нэг сая орчим болсон байна гэж НҮБ мэдэгдэв.

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд бүслэлтэд орсон хүмүүсийн тоо 486 700 – 974 080-д хүрсэн байна гэж Яаралтай тусламжийг зохицуулагч Стивен О'Брайен мэдэгдлээ.

Энгийн иргэдийг тусгаарлан өлсгөж, агаарын цохилт өгч, эрүүл мэнд болон хүмүүнлэгийн тусламжаас холдуулж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын цэргүүд харгис хэрцгий тактик хэрэглэж байгааг О'Брайен буруушаасан байна. 

Эдгээр бүслэлтийг зогсоох арга хэмжээ авахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хүчлэхгүй, хүсэхгүй байна гэж тэрбээр хэлжээ.

Хамгийн сүүлд сөрөг хүчний хяналтад байгаа Дамаск хотын Жобар, Хажар аль-Асвад, Хан аль-Ших дүүргүүд болон нийслэл хотын гаднах хөдөө аж ахуйн Гоута бүсийн хэд хэдэн газар бүслэлтэд орсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ