Гватемалд гамшгийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-10-13 12:24:11

МЕХИКО. /TASS/.  Гватемалын Санта-Катарина-Пинула мужид хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 280 болж нэмэгдсэн тухай тус улсын Ерөнхий прокурор мэдээлжээ. Янз бүрийн тооцоогоор 40-300 хүртэл хүн урьдын адил сураггүй алга болсонд тооцогдож байна.

Гватемалын нийслэл хотоос 15 км зайтай газар оршдог Камбай-2 суурингийн томоохон хэсэг 10 дугаар сарын 2-нд шилжих шөнө байгалийн гамшигт өртөж сүйдсэн юм. Тус суурингийн 125 орчим байшин маш их хэмжээний шороо, чулуунд дарагджээ.

Суурингаас нүүлгэн шилжүүлсэн оршин суугчидтай Гватемалын Ерөнхийлөгч Алехандро Мальдонадо даваа гарагт уулзаж, энэ онд багтаан тэдэнд шинэ орон сууц барьж өгөхөө амласан байна. Эрх баригчид “нийтдээ 200 байшин” барихаар төлөвлөж байгааг тэрбээр мэдэгджээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ