"Лалын улс"-тай тэмцэж буй босогчдод АНУ галт хэрэгсэл хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-13 10:53:50

ВАШИНГТОН. /ВВС/. Сирийн зүүн хойд нутагт “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэж байгаа, Засгийн газраа эсэргүүцэгч босогчдод АНУ-ын арми 45 гаруй тонн галт хэрэгсэл хүргэсэн байна.

Сөнөөгч нисэх онгоцоор хамгаалуулсан “С-17” тээврийн нисэх онгоцноос шөнийн цагаар ачааг Сирийн Хассакех мужид хаясан гэж Пентагоноос мэдэгджээ.

Буудлагын зэвсэг, галт хэрэгсэл, гранат ачаанд багтсан байна.

Сирийн "Лалын улс"-ынхантай тэмцэх хүчнийг бэлтгэх 500 сая долларын төлөвлөгөө нь бүтэлгүйтсэнийг зарласны дараа АНУ ийнхүү  галт хэрэгсэл нийлүүлжээ.

Босогчдын бүлэглэлийн командлагчдыг шаардлагатай галт хэрэгсэл болон зэвсгээр хангахад энэ мөнгийг ашиглах ажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ