"Сургагч багш" нарыг бэлдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-21 13:28:50

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар “Мерси Кор” Олон улсын байгууллагын тус аймаг дахь төлөөлөгчийн газартай хамтран "Сургагч багш" бэлтгэх сургалт боллоо.

Уг сургалталтад Цагааннуур тосгон болон Алтай, Баяннуур, Булган, Ногооннуур, Сагсай, Улаанхус, Цэнгэл сумдын Засаг даргын тамгын газрын дарга, Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга нар, ХХААГазар, Ус цаг уур, орчны шинжилгээний алба, Улаан Загалмайн Хорооны ажилтнууд оролцсон нийт 22 албан хаагч хамрагдан сургагч багшаар бэлтгэгдлээ.

Энэхүү сургалтыг "Мерси Кор" олон улсын байгууллагын "Зудын эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь" төсөл болон НҮБ-ын ХХААБ-ын сангаас улбаатай зудын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад яаралтай тусламж үзүүлэх, чадавхыг сайжруулах техник хамтын ажиллагааны төслийн хүрээнд хамтран зохион байгууллаа.

Онцгой байдлын үед мал амьтанд чиглэгдсэн үйл ажиллагаанд баримтлах заавар стандартуудыг зааж, оролцогчдод “Сургагч багш”-ын сертификат гардуулав.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ