Давааны зам засахад гол анхаарлаа хандуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-21 10:13:20

Архангай аймгийн Жаргалант сум 2014 онд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 321.0 сая төгрөгөөр Бумбат, Өл, Улаан давааны замыг зассан бол 2016 онд мөн сангийн хорин сая төгрөгөөр Хоолт, Дунд даваа, Шар хөндийн давааны зам засварын ажлыг гүйцэтгэжээ.

Улаанбаатар хотоос 460, Цэцэрлэг хотоос 227 километр зайд өндөр уулын бүсд оршдог Жаргалант сумын төв ороход зам бартаа ихтэй, өвлийн цагт цас орсон үед хальтиргаа гулгаа үүсэхээс гадна даваа цасанд боогдсoноор эмнэлгийн яаралтай тусламжаас өгсүүлээд олон хүндрэл гардаг аж.

Энэ жилийн хувьд анхны цас аль хэдийн хунгарлаж, хүйтэн байгаагаас даваагаар машин явахад хүндрэлтэй болжээ.

Энэ оны хувьд,  эрүүл мэндийн төвийн машин ашиглагдахгүй болж, парк шинэчлэл хийтэл зогссон байдалтай байгаа юм. Иймээс өвлийн хүйтэн, их цастай болохоор иргэдийн эрүүл мэнд амь насанд эрсдэл учирч болзошгүй байгаа тухай сумын удирдлага сэрэмжүүлж байна.

Улс орны эдийн засаг хүнд, цас зудтай бэрх байсан 1992-1993 оны өвлийг даван туулахад Эрдэнэт хотын ХАА-н биржийн нэгэн брокер биечлэн хөөцөлдөж, уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс хөрөнгө мөнгө гаргуулсан ОХУ-д үйлдвэрлэсэн шинэхэн “УАЗ-469” машин Архангай аймгийн хүн эмнэлэгт үнэгүй олгосон явдал тухайн үед их л нэмэр болсон гэж хууччуул дурсан ярьж байна.

Л.Булган

Холбоотой мэдээ