Алеппогийн зүүн хэсгийн бүх эмнэлэг ажиллахаа больжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-19 12:30:20

АЛЕППО. /Xinhua/. Сирийн Алеппо хотын зүүн хэсгийн бүх эмнэлэг агаарын цохилтонд өртсөний улмаас ажиллах боломжгүй болсон гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.

Тус хотын зүүн хэсэг нь “Лалын улс” бүлэглэлийн босогчдын хяналтанд байдаг юм. Сирийн засгийн газрын хүчнийхэн тус хэсэгт агаараас цохилт өгөх ажиллагааг эрчимжүүлсээр байгаа аж.

Их Британид төвтэй “Сирийн хүний эрхийг ажиглагч” ТББ-ын мэдэгдсэнээр, сүүлийн долоо хоногийн хугацаанд Сирийн засгийн газрын хүчнийхний агаарын цохилтонд 93 хүн өртөн амь үрэгджээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ