Сансарт хамгийн удаан байсан Хятадын сансрын нисгэгчид эх дэлхийдээ газардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2016-11-18 23:10:15

БЭЭЖИН. /Xinhua/. Сансарт хамгийн удаан хугацаагаар байсан Хятадын хоёр сансрын нисгэгч эх дэлхийдээ буцаж ирлээ.

Хятад улс сансар огторгуйг судлах чадавхиа нэмэгдүүлэх зорилго бүхий төслийн хүрээнд хоёр хүнтэй “Шэньжоу-11” хөлгийг өнгөрсөн 10 дугаар сарын 17-нд  хойд нутгийн Зюцюанийн хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөсөн юм.

Нисгэгчид сансарт 33 хоног байх хугацаандаа хүр хорхой үржүүлэх, шанцай тарих зэрэг хэд хэдэн туршилт хийсэн байна.

Пүрэв гарагт сансрын лабораториос хөдөлсөн тэд орон нутгийн цагаар баасан гарагийн үдээс хойш Өвөр Монголд газарджээ.

Хятад улс нь 2022 он гэхэд өөрийн гэсэн сансрын станцтай болохоор төлөвлөж байгаа юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ