ОХУ орчин үеийн танк сөнөөгчтэй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-18 15:39:24

МОСКВА. /TASS/. ОХУ орчин үеийн танк сөнөөгч бүтээнэ гэж тус улсын Зэвсэгт хүчний пуужин, их бууны хүчний командлагч, дэслэгч генерал Михаил Матвеевский мэдэгдэв.

Бид орчин үеийн, өөрөө явагч танк эсэргүүцэх пуужингийн систем бүтээх төлөвлөгөөг аль хэдийн гаргасан гэж тэрбээр мэдэгдлээ.

ОХУ-ын зэвсэгт хүчин одоогийн байдлаар “Хризантема-С” болон “Штурм-СМ” гэх танк эсэргүүцэгч пуужингийн системийг ашигладаг байна. Эдгээр систем нь байлдааны танкууд болон бага оврын хөлөг онгоц, нам доогуур нисэж байгаа нисэх онгоц, бэхлэлт зэрэг газар, агаарын хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй байг устгах зориулалттай ажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ