С.Бямбацогт: Би экстрем спортоор хичээллэдэг учраас бэртэж гэмтдэг тохиолдол бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өөртэй нь холбоотой хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэлд товч тайлбар хийлээ.
Тодруулбал С.Бямбацогт гишүүнийг Засгийн газрын танхимын өөр нэгэн сайдтайгаа зодолдож, хөмсгөө гэмтээн оёдол тавиулсан гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарч эхэлсэн юм. Харин энэ талаар тэрбээр "Хүн янз бүрийн байдлаар гэмтэл авдаг шүү дээ. УИХ-ын гишүүн байхдаа би 2009 онд гараа, 2011 онд хөлөө хугалж байсан. Ер нь экстрем спортоор хичээллэдэг учраас эрсдэлтэй шийдвэр гаргаж, түүнээсээ болоод бэртэж гэмтэж байдаг. Тэрнээс сүртэй юм болоогүй. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байхдаа сагсан бөмбөг тоглож байгаад хамраа хугалсныг хүнтэй зодолдсон гээд л мэдээлж байсан" гэлээ.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал