Авлигын эсрэг сургалтад 14 залуу мэргэжилтэнг оролцуулав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-10-12 18:22:13

Авлигатай тэмцэх газраас оюутан залууст авлигын эсрэг хууль тогтоомж, авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийг тайлбарлан таниулах зорилготой “Шударга нийгмийн төлөө хамтдаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэн гурав дахь удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад “Зориг сан” төрийн бус байгууллагаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад шинээр томилогдон ажиллаж буй залуусын хөгжлийг дэмжих зорилгоор “Залуу манлайлал”, “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрт хамрагдаж буй 14 залуу мэргэжилтнийг оролцуулсан байна. 

Сургалтад хамрагдсан залууст авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний үүсэх шалтгаан, хор хөнөөлийн талаар ойлголт, мэдлэг олгохын зэрэгцээ авлигатай тэмцэх байгууллагын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааг танилцууллаа.

Авлигатай тэмцэх газраас сар бүр тогтмол зохион байгуулж байгаа уг сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан залуус, анги хамт олон, байгууллага, иргэд холбогдох мэдээллийг 70112467 утсаар лавлаж болох юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ