Гурван аймагт "хонины цэцэг" өвчин илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2016-11-18 10:22:34

Архангай, Төв, Хэнтий аймгийн зарим сумдад "хонины цэцэг" өвчин, Төв аймгийн хоёр суманд "шүлхий" өвчин илэрсэн талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэл өгч байна.  

Тодруулбал Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн “Бэрхийн өвөр” гэдэг газар малчин Н-ийн 8 хонинд, Төв аймгийн Баян сумын Цавчир багийн “Шувуут” гэдэг газар малчин Г-ийн 30 хонинд, Баянцагаан сумын Гурван түрүү багийн “Хонгорын-Ам” гэдэг газар малчин Ө-ийн хотонд 4 хонинд, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн “Цагаан даваа” гэдэг газар малчин Б 32 хонинд халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилжээ. Өвчилсөн хониноос дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид /УМЭАЦТЛ/ шинжлүүлэхэд “хонины цэцэг” өвчин болох тогтоогдож, хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Дээрх дөрвөн голомтод

Харин Төв аймгийн Баян сумын Цавчир багийн “Сондуулын гуанз” гэдэг газар малчин Б, тус сумын Өгөөмөр багийн “Агуйт” гэдэг газар малчин Т нарын 22 үхэрт, Баянжаргалан сумын Эрдэнэ багийн “Бор хужир” гэдэг газар малчин Б хотонд  малын гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдож, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ