Завхан нарны цахилгаан станцаас эрчим хүчээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-17 17:21:44

Завхан аймаг “Алтай Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК, “Хөвсгөл эрчим хүч” ХХК, ОХУ-аас эрчим хүчээ авдаг билээ.  Тэгвэл  дээрх компаниуд  4+3 МВт нарны цахилгаан станц барихаар болжээ.

Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Говь-Алтай аймагт 4 МВт, Хөвсгөл аймагт 3 МВт нарны цахилгаан станц барих төслийг УИХ-аар батлуулахад бэлэн болоод байна. Говь-Алтай аймагт 4 МВт-ын нарны станц баригдсанаар Тайширын усан цахилгаан станцтай зэрэгцээ ажиллаж, системийн чадлын дутагдлыг нөхөж, усан сангийн нөөцийг нэмэгдүүлэх, горим тохируулга хийхэд чухал ач холбогдолтой болох юм.

Ингэснээр Завхан аймагт эрчим хүч доголдохгүй бүрэн хангагдах аж.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ