Авлигатай тэмцэх чиглэлээр орон нутгийн зөвлөл байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-17 15:13:09

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт өчигдрөөс ажиллаж эхлэв.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АТГ-ын аюулгүй байдал, хяналт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Баярхүү, урьдчилан  сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяр, Тамгын хэлтсийн ажилтан, хуулийн зөвлөх З.Энхтайван, АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Ц.Баасандэлгэр, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Э.Ганбат,  АТГ-ын хяналт шалгалтын ажилтан, комиссар Г.Тамир нар ажиллаж байна.

Гурав хоног ажиллах эдгээр хүмүүс аймгийн ЗДТГ-ын хариуцлагатнууд болон хууль хяналтын байгууллагын ажилтнуудтай уулзан ярилцаад, авлига, ашиг сонирхолын зөрчлийн тухай хууль тогтоомж, хөрөнгийн мэдүүлэг гаргахтай холбогдох яриа таниулга явуулах, иргэдээс санал гомдол хүлээн авах ажил зохиож эхэллээ.

Тэд өнөөдөр үдээс хойш олон нийттэй уулзалт зохион байгуулахаар болсоны дээр орон нутагт санхүү эдийн засаг, хууль эрхийн мэргэжилтэй, намын харъяалалгүй хүмүүсээс бүрдсэн орон нутгийн орон тооны бус зөвлөл байгуулахаар товлон зарлалаа.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ