Ахмадын шатрын тэмцээнд Орхоны баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-17 13:46:30
oyuka_hu@yahoo.com

Хойд бүсийн аймгуудын Ахмадын шатрын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт боллоо. Тус тэмцээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгаас ганцаарчилсан болон багийн төрлөөр нийт 24 тамирчин оролцов.

Тэмцээнд эрэгтэй 60-аас дээш, эмэгтэй 55-аас дээш насны ангиллаар боллоо.  Энэ удаагийн ахмадын шатрын тэмцээнд спортын мастер цолтой хоёр, дэд мастер цолтой гурван тамирчин оролцжээ. Ганцаарчилсан эмэгтэй төрөлд тэргүүн байранд Орхон аймгийн тамирчин Б.Даваа, хоёрдугаар байранд мөн Орхон аймгийн шатарчин Д.Туяа, гуравдугаар байранд Сэлэнгэ аймгийн Г.Дэлгэр нар шалгарсан байна. Харин ганцаарчилсан эрэгтэй төрөлд Сэлэнгэ аймгийн Л.Буриад тэргүүн байр, хоёрдугаар байрыг М.Цэрэндорж, гуравдугаар байранд Дархан-Уул аймгийн Л.Пүрэвдорж нар эзэлжээ.

Багийн амжилтаар Орхон аймаг нэгдүгээр байр, Сэлэнгэ аймаг хоёрдугаар байр, Дархан-Уул аймаг гуравдугаар байранд орлоо.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ