Гэр бүлийн хүчирхийлэл байнга гарч байдаг 640 өрх байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-17 13:42:14
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт гэр бүлийн хүчирхийлэл өнгөрсөн оноос 40 хувиар өссөнтэй холбоотойгоор “Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн түвшин тогтоох” судалгааг аймгийн Цагдаагийн газраас хийжээ.

Цагдаагийн газар дээрх судалгааг хийхдээ гэр бүлийн хүчирхийлэлд “Их, дунд, бага” өртөгсөд гэж  хувааж үзсэн байна. Үүнээс байнга гарч байдаг гэдэгт 640 өрх байгааг тогтоожээ.

Ер нь гэр бүлийн хүчирхийлэл үүсэх нөхцөл олон байдаг  ч санхүүгийн хараат байдал, гэр бүлийн таагүй харьцаанаас их шалтгаадаг байна.

Иймд судалгааны дүнд гарсан эрсдэлтэй бүлэгт бүртгэгдсэн иргэдийг Цагдаагийн газар хяналтандаа авч хүчирхийлэл үйлдэгчдэд сургалт сурталчилгаа явуулах, сэтгэл зүйг нь өөрчлөхийг зорьж байгаа ажээ.  

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ