УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-17 10:51:34

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан 10:40 минутад эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахад ямар нэг саналтай гишүүн байсангүй.

Ингээд товын дагуу Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхлэв. Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд УИХ-аас Жамсрангийн Бямбадоржийг томилуулах саналыг тавиад буй.

Томилгоотой холбогдуулж гишүүд үгээ хэлж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

 

 

Холбоотой мэдээ