ОХУ, Мексиктэй хамтран нисдэг тэрэг үйлдвэрлэх хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-11-16 15:18:34

МЕХИКО. /Sputnik/. ОХУ хөнгөн чанарын нисдэг тэрэг үйлдвэрлэх төсөлд Мексиктэй хамтран ажиллах цаг нь ирсэн гэж ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Андрей Богинский мэдэгджээ.

"ОХУ болон Мексик хөнгөн чанарын нисдэг тэрэг үйлдвэрлэх төсөлд хамтран ажиллах боломжтой. Мексик дэх нисэх онгоц үйлдвэрлэлийн компаниудын 85 хувь нь АНУ-тай, 5-7 хувь Европтой хамтран ажилладаг бол үлдсэн нь дангаараа үйл ажиллагаа явуулдаг" гэж тэрбээр мэдэгдлээ.

Мөн тэрбээр, АНУ-ын хөдөлгүүртэй “Ансат” хөнгөн нисдэг тэргийг хамтран үйлдвэрлэх саналыг Мексикт тавьсан гэж мэдэгдсэн байна. Тэрбээр энэ сарын 13-15-нд Пуэбла мужид болсон Мексикийн бизнесийн дээд хэмжээний уулзалтад оролцсон байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ