Фукуока хотын зам дээр үүссэн том нүхийг битүүлж замыг нээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-11-15 14:52:42

ТОКИО. /NHK/.  Японы баруун хэсгийн Фукуока хотын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт үүссэн аварга том нүхийг битүүлж төв замыг дахин нээсэн байна.

Тус бүсэд байрлах Хаката метроны буудлын өмнүүр явдаг замыг мягмар гарагийн өглөө 05:00 цагт нээжээ. 30 метрийн өргөнтэй 30 метрийн урттай нүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн өглөө үүссэн билээ. Үүнээс үүдэн хотын зарим хэсэгт цахилгаан, ус, хий тасарсан байсан юм. Метроны барилгын ажил уг нүх үүсэх шалтгаан болсон гэж үзээд байгаа юм.

Өнгөрсөн бямба гараг гэхэд бүх гэмтэж эвдэрсэн зүйлсийг бүрэн сэргээн засварласан ажээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ