Хар тамхины хоёр бүлгийг илрүүлжээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-10-12 15:51:15

ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт тусгай ажиллагаа явуулснаар хар тамхи борлуулдаг гэх үндэслэлээр хоёр ч бүлгийг илрүүлэн холбогдох сэжигтнүүдийг баривчлан хориод байна.

ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн эхлээд "Г" гэгчийг шалгах явцдаа ийнхүү 22-36 насны  хоёр бүлэгт багтах хүмүүсийг шалгаж эхэлсэн юм. Эдгээр бүлгийнхэн өмнөд хөршөөс "мөс" хэмээх мансууруулах бодисыг нууцаар авчран хүүхэд залууст дамжуулан худалддаг байна. Дээрх сэжигтнээс гадна М,Б,Т гэх 22-оос доош насны гурван хүнийг "шавар" гэж нэрлэгддэг бодис хууль бусаар олж авсан үндэслэээр бас шалгаж байгаа аж.

Ж.Батсайхан 

 

Холбоотой мэдээ