Германы цагдаа нар лалын бүлэглэлтэй холбоотой газруудад нэгжлэг хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЕРЛИН. /PrensaLatina/. Лалын босогчдын нэгэн бүлэглэлтэй холбоотой байж магадгүй 200 гаруй сүм, орон сууц болон бусад газарт Германы цагдаа нар өнөө өглөө нэгжлэг хийжээ.
Хүмүүсийг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд элсүүлэхийг оролдсон гэж DWR бүлэглэлийг буруушааж байна.
“Лалын улс”-д нэгдэхээр Ойрхи Дорнод руу явсан хүмүүсийн зарим нь явахаасаа өмнө тус бүлэглэлтэй харилцаа холбоотой байсныг албаны хүмүүс олж тогтоожээ.
Албаны хүмүүсийн хэлснээр, “Лалын улс”-д нэгдэхээр Германаас бараг 900 хүн Сири болон Ирак руу яваад байна.
Г.Доржханд