Сурталчилгаан самбар байрлуулах журмыг шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн захирагчийн ажлын албанаас “Зар сурталчилгааны журам”-ыг шинэчлэн боловсруулж байна.
Журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт зар сурталчилгааны самбар байрлуулах, самбарын хэмжээ, төлбөр зэргийг нарийн тодорхойлох юм.
1995 оноос эхлэн нийслэлийн гудамж талбайд сурталчилгааны самбарыг байршуулж эхэлсэн бөгөөд одоогоор том, жижиг 2180 байгаа юм. 2006 онд сурталчилгааны самбартай холбоотой журам баталсан ч хэмжээ, тоо, төлбөр зэргийг нарийн заагаагүй аж. Тиймээс уг журмыг шинэчлэн, Улаанбаатар хотын барилга байгууламжийн архитектур, дизайнтай уялдуулан, хотын өнгө үзэмжийг нэмэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх аж.
Ч.Ариунболд