АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-14 11:32:41

МОСКВА./Sputnik/. ОХУ-ын цэргийн мэргэжилтнүүд “Нээлттэй тэнгэрийн орон зай” гэрээний хүрээнд энэ сарын 14-19-нд АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ гэж Оросын Батлан хамгаалах яамны Цөмийн зэвсгийн аюулыг бууруулах Үндэсний төвийн тэргүүн Сергей Рыжков мэдэгдэв.

Уг ажиглалтын нислэгийг Калифорни муж улсад байрлах "Трэвис" агаарын цэргийн баазаас үйлдэх бөгөөд даваа гарагаас баасан гараг хүртэл үргэлжилнэ гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдлаа.

Мөн тэрбээр хэлэхдээ "ОХУ-ын тал “Нээлттэй тэнгэрийн орон зай” гэрээнд нэгдсэн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр энэ онд 38 дахь удаагаа ажиглалтын нислэг үйлдэх гэж байна" гэв.

Хүйтэн дайны дараа Европ тивийн улс орнуудын дунд харилцан итгэлцлийг бий болгох зорилгоор авч хэрэгжүүлж буй гол арга хэмжээнүүдийн нэг болох “Нээлттэй тэнгэр” гэрээг 1992 онд байгуулсан бөгөөд түүнд нийт 34 улс, тэдгээрийн дотор НАТО-гийн гишүүн орнуудын ихэнх нь, түүнчлэн ОХУ болон төвийг сахисан байр суурьтай Швед, Финланд зэрэг орон нэгджээ. Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор гишүүн 34 орны нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэх заалтыг тус гэрээнд тусгасан байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ