“Toyota" 3.4 тэрбум доллар төлөхөөр тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-11-14 11:24:42

ВАШИНГТОН./NHK/. “Toyota Motor” компанийн автомашинуудад зэврэлтийн эсрэг хамгаалалт байхгүй байна гэсэн зарга үүсгээд байгааг намжаахын тулд тус компани 3.4 тэрбум долларын нөхөн төлбөр төлөхөөр тохиролцжээ.

Энэ нөхөн төлбөр нь тус компанийн үйлдвэрлэсэн бага оврын ачааны машинууд /пикап/, дунд оврын жип машинуудад хамаарч байна гэж АНУ-ын “The Wall Street” сэтгүүл болон бусад хэвлэлүүдэд мэдээлсэн байна.

Үүнд 2005-2010 оны хооронд АНУ-д борлуулсан гурван төрлийн 1.5 сая ширхэг автомашин багтжээ.

Дээр дурдсан автомашинуудыг эзэмшигчид хэлэхдээ, зэврэлтээс хамгаалах хамгаалалт байхгүйн улмаас автомашинууд дорхноо муудаж, зэвэрч байна гэжээ.

Харин “Toyota Motor” компанийн албаны хүмүүс хэлэхдээ "чанар болон хэрэглэгчдийн итгэлийг эрхэмлэдэг гэдгээ илтгэн харуулах үндсэн дээр энэ асуудлыг шийдэж байгаадаа баяртай байна гэж мэдэгдлээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ