Хатгал тосгонд эрэн хайх, аврах гал унтраах салбар байгуулах шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-12 23:00:28

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар нийт 30 дуудлага ирсэн бол 11 нь худал дуудлага иржээ. Онцгойгийн албан хаагчид Мөрөн суманд 7, хөдөө сумын 12 дуудлаганд үүрэг гүйцэтгэж нийт 68 хүний амь насыг аварчээ.

“Тус аймагт Онцгой байдлын газрын суурь анх 1934 онд Хатгал тосгонд тавигдаж, 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоогоор 136 албан хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Мөрөн сум 40 мянган хүн амтай цаашид Монгол улсын  4 дэхь том хотод тооцогдох хэмжээний хүн амтай учраас Онцой байдлын газрын гал түймэр унтраах аврах анги шинээр байгуулах шаардлагатай гэнэ.

Мөн Хөвсгөл нуурыг үзэх гэсэн гадна дотны аялагчид нэмэгдэж байгаа учраас Хатгал тосгонд эрэн хайх аврах гал унтраах салбар байгуулах тус албыг өргөжүүлэх шаардлагатай байгааг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нэргүй хэвлэлийхэнд мэдээллээ.

Б.Гантуяа 

 

Холбоотой мэдээ