Завханд орос хэлний төв байгуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-12 01:28:58

Завхан аймагт “Орос хэл” нэртэй соёлын  арга хэмжээ боллоо.

Тодруулбал Монгол улс , Оросын Холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд орос хэл, соёлын бүсийн цогц арга хэмжээг Завханы  ЗДТГ, БСУГ, ОХУ-ын ЭСЯ, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран Увс, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан аймгуудын  орос хэлний багш, сурагчдын дунд зохион байгуулжээ.  

Энэ үеэр дөрвөн аймгийн орос хэлний багш, сурагчдын дунд орос хэлний олимпиад болж  оросоор шүлэг, дууг хэн сайн дуулж унших уралдаан, багш нарын сургалт, Оросын холбооны улсад төгссөн төгсөгчдийн уулзалтыг зохион байгуулжээ.

Ийнхүү  орос хэлний багш нарын олимпиадад Завханы Тосонцэнгэл сумын бүрэн дунд II сургуулийн орос хэлний багш С. Мөнхтуяа,  Завханы МБУГС-тай “Дэвшил” сургуулийн багш Л. Оюунцэцэг нар тэргүүлжээ.

Харин сурагчдаас Завханы Дэвшил сургуулийн 12-р ангийн сурагч Б.Батжин  амжилттай оролцож ОХУ-ын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах , олимпиадад тэргүүлсэн багш нар  ОХУ-д мэргэжил дээшлүүлэх  курст үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичгээр шагнуулсан байна. Энэ үеэр хоёр улсын төлөөлөгчид харилцан тохиролцсоноор Завхан аймагт “ЗА-РУС” холбоо байгуулж Орос хэлний төв байгуулахаар болсон байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ