Г. Отгонцэцэг 2016 оны дэлхийн шилдэг эмэгтэй жүдоч болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-11-11 17:03:40

Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ны 2016 оны шилдэг эмэгтэй жүдочоор Монгол Улсын иргэн, Казахстаны шигшээ багийн тамирчин, “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Галбадрахын Отгонцэцэг тодорлоо.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч тэрбээр энэ онд оролцсон тэмцээнүүдийн амжилт, медалийн чансаагаар эмэгтэй жүдочдыг ийнхүү тэргүүлжээ. Тухайлбал, 2016 онд 10 тэмцээнд оролцсоноос 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ