Кино үзлэг, спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-11-11 12:58:02

ПХЕНЬЯН. Тулгар төр байгуулагдсаны 2225 жил, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 854 жилийн ой-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас БНАСАУ-д суугаа ЭСЯ, суугаа орны Гадаадтай соёлоор харилцах хороотой хамтран кино үзлэг, спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулав.

Монголын үзэсгэлэнт байгаль, түүх соёл, эдийн засгийн хөгжлийг харуулсан баримтат киног Гадаадтай соёлоор харилцах хорооны орлогч дарга бөгөөд Солонгос-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Пак Гён Ил болон тус нийгэмлэгийн ажилтнууд, Гадаад хэргийн яам, Гадаад эдийн засгийн яам зэрэг Монгол Улсын ЭСЯ-тай хамтран ажилладаг байгууллагуудын 50 гаруй төлөөлөгчид үзэж сонирхлоо. Кино үзлэгийн дараа спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, билльярдын тэмцээнд ЭСЯ-ны баг, гар бөмбөгийн тэмцээнд Солонгосын баг хожсон байна.

А.Цацралт 

 

 

Холбоотой мэдээ