Мишель Обама шинэ тэргүүн хатагтайтай уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН./Washington post/. Тэргүүн хатагтай Мишель Обама Цагаан ордон дахь өөрийн гэрт удахгүй тэргүүн хатагтай болох гэж буй Меланиа Трампыг урин хамтдаа цай уусан тухай тус ордны хэвлэлийн алба пүрэв гарагт мэдээлжээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч Барак Обама удахгүй өөрийнх нь халааг авч Ерөнхийлөгчөөр ажиллах гэж буй Дональд Трамптай уулзсан байна.
Тэргүүн хатагтай болон шинэ Ерөнхийлөгчийн гэргий Меланиа Трамп нар Цагаан ордонд хүүхэд өсгөх, хэрхэн сайн эцэг эх байх талаар ярилцсан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест мэдээлжээ.
М.Обама шинэ тэргүүн хатагтайд өөрийн амьдарч буй газраа үзүүлэн, "Трумэн" тагтан дээр гарч, мөн Цагаан ордны аж ахуйн эрхлэгч Билл Аллманы хамт ордноор аялсан байна.
Хоёр тэргүүн хатагтайн энэ уулзалтаас хэдэн сарын өмнө Меланиа хүчтэй шүүмжлэлд өртөж байсан юм. Учир нь, Бүгд Найрамдах намын үндэсний чуулга уулзалт дээр тэрбээр үг хэлэхдээ 2008 оны Ардчилсан Намын чуулган дээр хэлсэн М.Обамагийн үгийг хуулбарласан хэмээн шүүмжлүүлсэн билээ.
Гэвч үүний дараа Д.Трампын ярих зүйлийг бэлтгэж өгдөг хүнд бүх бурууг тохоод өнгөрсөн юм.
Х.Сарнай