Канадын дуучин Леонард Коэн 82 насандаа нас нөгчлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-11-11 10:49:54

ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. Канадын дуучин Леонард Коэн 82 насандаа нас нөгчлөө гэж түүний албан ёсны фейсбүүк хуудсанд мэдээлжээ.

“Домогт яруу найрагч, ая зохиогч, уран бүтээлч Леонард Коэн нас нөгчсөнийг дуулгахад гүнээ харамсалтай байна. Бид дуу хөгжмийн түүхэн дэх хамгийн гайхалтай нэгэн уран бүтээлчээ алдлаа” гэж мэдэгдэлд бичсэн байна.

Тэрбээр ямар шалтгаанаар нас барсан талаар тодорхой мэдээлэл алга байна. Түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ өнөөдөр орой Лос-Анжелес хотод болох ажээ.

Канадын Монреал хотод төрсөн түүний “Suzanne”, “I'm Your Man” зэрэг цомгууд хит болж байсан бөгөөд хамгийн сүүлд нэг сарын өмнө “You Want It Darker” гэдэг нэртэй 14 дэх цомгоо гаргасан байна.

Түүнийг “уйтгар гунигийн загалмайлсан эцэг”, “зовлон зүдгүүрийн дээд номлогч” хэмээн хочилдог байжээ. Гэвч яруу найрагч, зохиолч, дууны зохиолч, хатагтай нарын хайрыг булаасан залуу байсан тэрбээр дуучны замналынхаа туршид олон саад бэрхшээлийг даван гарсан юм.

Түүний цэцэн мэргэн ухаан, дур булаам төрх, "өөрийгөө доош нь хийдэг" зан чанар болон амьдралд нь тохиолдсон сэтгэл гутрал зэрэг нь бүхлээрээ түүний бичсэн дуунд шингэсэн байдаг.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ