Их-Уул сумын сум дундын эмнэлэг ачаалал ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-10 21:22:54

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд улсын төсвийн 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сум дундын эмнэлэг баригдаж энэ оны 9 сард ашиглалтад орж, өдөрт 70-80 хүнд тогтмол тусламж үйлчилгээ үзүүлэн ачаалалтай ажиллаж байна.

Тус эмнэлэг нь анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн хүргэж байгаа бөгөөд хоёр дахь шатны тусламж үйлчилгээг хүргэхэд зарим нэг тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн чадварлаг эмч нар дутагдаж байгаа гэдгийг Их-Уул сумын Сум дундын эмнэлэгийн дарга М.Мөнх-Эрдэнэ хэлж байлаа.

Мөн зэргэлдээ Рашаант, Тариалан, Тосонцэнгэл гэсэн сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Одоогоос 2 жилийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эмнэлэгийн хөрөнгийн төсөвт тусгуулж орон нутгийн иргэд заавал аймгийн төв болон Улаанбаатар хотыг зорьж зардал чирэгдэл болохгүй эрүүл мэндийн үйлчилгээг сумаасаа авах боломж бүрдсэн юм.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ