Далайд хаясан хуванцар эдийн үнэрт шувууд татагддаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-11-10 15:55:25

ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. Далайд хаясан хуванцар хогноос гардаг үнэр нь хоол тэжээл хайж буй шувуудыг татдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Цахлай гэх мэт далайн шувууд яагаад хуванцар идэж үхээд байгааг энэ судалгаагаар тайлбарласан байна.

Хөвөгч организмын задралын улмаас үүсдэг ялзарсан үнэр хөвж буй хуванцруудад шингэдэг ажээ. Ингэснээр далайн шувуудын 90 орчим хувь нь эдгээр хуванцрыг идсэнээр үхэх аюулд хүрдэг байна. Хуванцар хаягдлын хэмжээ дэлхий даяар нэмэгдсээр байгаа бөгөөд 2014 онд 250 сая орчим тонн хуванцар хаягдал далай тэнгист хуримтлагджээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар далайн шувууд хуванцрыг хоол гэж андууран үнэрлэж, иддэг байна.

"Эдгээр шувуунууд хоол тэжээлээ үнэрээр нь мэдэрдэг. Шувуудын иддэг хоолоо гэж андуурдаг хуванцар дотроос химийн бодис илрүүлсэ " гэж Калирфорни их сургуулийн эрдэмтэн Мэттью Савока ярилаа.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ