Б.Питт хүүтэйгээ зүй бусаар харьцаагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-10 15:26:38

ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. Холливүүдын од жүжигчин Брэд Питт өнгөрсөн есдүгээр сард хүүтэйгээ зүй бусаар харьцаж, түүн рүү хараалын үг хэлэн дайрсан эсэхийг шалгаснаар түүний буруугүй болохыг тогтоосон тухай Америкийн хэвлэлүүдэд бичжээ.

Брэд Питт хувийн нисэх онгоцоороо явж байх үедээ 15 настай хүү Мэддоксыг цохиж авсан эсэхийг Лос-Анжелес хотын нийгмийн ажилтнууд шалгасан байна.

Б.Питтийн эхнэр Анжелина Жоли түүнээс салах өргөдөл гаргасны дараа энэ хэрэг гарсан байна. Тэд 10 гаруй жил хамт амьдарсан боловч хоёр жилийн өмнө гэрлэсэн юм.

Лос-Анжелес хотын Хүүхэд, гэр бүлийг хамгаалах газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, Б.Питтийг шалгасан бөгөөд энэ хэрэгт нотолгоо алга гэжээ.

Харин Анжелина Жоли есдүгээр сарын 19-нд салах өргөдлөө өгөхдөө "бидний дунд эвлэршгүй санал зөрөлдөөн үүссэн” хэмээн ярьж байсан билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ