Өмнөговьд эд хөрөнгийн бүртгэлийн цахимжуулалтын аян явагдаж байна

Орон нутагт | Өмнөговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 13:02:09

Аймгийн хэмжээнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн эх нотлох баримтыг цахимжуулах ажил явагдаж байна.

Улсын хэмжээнд Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр  8 аймаг, 9 дүүрэг өнөөдрийн байдлаар цахимжсан байдаг. Тэгвэл Өмнөговь аймгийн хувьд аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн хөрөнгө оруулалтаар анх удаа орон нутагт эхэлж байгаа ажил юм. Тус аймгийн хуьвд 17 мянга гаруй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгтэй бөгөөд бүртгэлийн ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна.

Энэхүү цахимжуулалтын ажил хийгдсэнээр иргэд болон бүртгэлийн үйлчилгээнд гарах өөрчлөлт нь хялбар болно. Тухайлбал иргэд хүссэн газраасаа төрийн үйлчилгээний цахим машинаас эд хөрөнгийн талаар бүр төрлийн мэдээлэл лавлагаа авах боломжтой болж байгаа юм. Мөн эд хөрөнгөтэй холбоотойгоор бүртгэл хийлгэх гээд ирэхэд тухайн иргэний хувийн хэргийг татаж авч шалгах зэрэг асуудал үгүй болж, үйлчилгээний шат дамжлага ч багасах юм байна. 

    Өмнөговь  аймаг  С.Сумьяа

 

Холбоотой мэдээ