Д.Трамп: Жорж Буш надад санал өгөөгүйд "харамсч" байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-11-09 10:42:05

ВАШИНГТОН. /TASS/. Ерөнхийлөгч асан Жорж Буш “харамсмаар шийдвэр” гаргалаа гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж буй Дональд Трамп хэлжээ.

Ж.Буш болон түүний гэргий хоёр хоёулаа Д.Трампын төлөө саналаа өгөөгүй аж. Тэд мөн Д.Трампын өрсөлдөгч болох Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны төлөө ч санал өгөөгүй байна.

Д.Трамп өчигдөр орой ярилцлага өгөхдөө “би түүнийг “харамсмаар” шийдвэр гаргалаа гэж хэлмээр байна. Америкийн цэргүүдийг Иракт оруулах үед би түүнийг хатуу шүүмжилж байсан учир ийм шийдвэр гаргасан байж магадгүй. Шуудхан хэлэхэд, түүний шийдвэр миний ялах, ялагдахад нөлөөлөхгүй” гэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн нийт саналын хуудасны 8 хувийг тоолсны дараах байдлаар Д.Трампын төлөө сонгогчдын 50 хувь нь саналаа өгсөн бол түүний өрсөлдөгч Х.Клинтоны төлөө 47 хувь нь саналаа өгөөд байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ