Буриад Улсын ардын урлагийн тоглолт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВБуриад улсын төлөөлөгчид урлаг соёлын 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Яруны ард түмний урлаг соёлын баялаг сангаасаа Төв аймгийн үзэгчдэд толилууллаа.
Хоёр улсын найрсаг харилцааны бэлгэдэл болгож Буриад улсын төлөөлөгчид ардын урлагийн тоглолтоороо бэлэг барьсан сайхан үйл явдал боллоо.
Уг тоглолт нь Орос, Буриад улсынхаа том тэмцээнүүдэд дээгүүр байр эзэлж байсан хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч С.Эрдэнэ гуайн уран бүтээлээс сэдэвлэн хийсэн гэдгийг Яруны районы соёлын хэлтсийн дарга Лидия Хамаевны онцолсон юм.
Харин урлагийн тоглолтыг үзэж сонирхсон иргэдийн зүгээс Буриад улсын гэлтгүй Монгол үндэсний дуу бүжгээс сонирхуулсан сайхан арга хэмжээ боллоо хэмээн талархсан сэтгэгдлээ хуваалцсан юм.
Энэ тоглолтыг олны хүртээл болгоход зохиолч Яруу найрагч С.Эрдэнээ гуайн хүү Э.Бат-Үүл тусалж дэмжсэн талаар Яруны раоны соёлын хэлтсийн дарга Лидия Хамаевны хэлж байсан юм.
Т.Есүхэйтөмөр