Сэлэнгэ, Орхон аймаг анх удаа багш солилцоо хөтөлбөр хэрэгжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-08 16:12:14

Сэлэнгэ аймгийн Боловсрол Соёл урлагийн газар, Орхон аймгийн БСУГ-тай хамтран улсын хэмжээнд анх удаа багш солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

Анхдагч салхийг хагалсан энэхүү багш солилцооны хөтөлбөрийн эхний зочид нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД лаборатори 4-р сургуулийн биологийн багш, Улсын тэргүүний багш Г.Цолмон, Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 2-р сургуулийн биологийн багш н.Нямцэрэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЕББД лаборатори 8-р сургуулийн биологийн багш Долгор, н.Нямаа нар байлаа. Энэхүү багш солилцоогоор ажилласан багш нар өөрсдийн туршлагаа түгнээн дэлгэрүүлэх, дан ганц ажиллаж байгаа сургууль гэлтгүй бүсийн хэмжээний ижил мэргэжлийн багш нарт үзүүлэх хичээл заах, өөрсдийн заах арга зүйгээ сурталчлан дэлгэрүүлэх зорилготой юм байна.

Ингээд Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 4-р сургуулийн сургалтын менежер Д.Алтанцэцэгээс нэгэн асуултанд хариулт авлаа.

-Сэлэнгэ аймгийн хувьд анхдагч болж буй энэхүү багш солилцооны хөтөлбөрийн талаар тодрулаач. Танай сургуулийн багш салхийг нь хагалж байгаа юм байна?

-Манай сургууль дээр Орхон аймгийн лаборатори 8-р сургуулийн багш Долгор ирж ажиллалаа. Энэ багш маань тодорхой хөтөлбөрийн дагуу ажилласан. Долгор багш маань манай сургулийн багш нар болон төвийн бүсийн биологийн багш нарт үзүүлэх хичээл заалаа. Мөн сургалтыг дэмжих үйл ажиллагаа, хичээлээс гадуурх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар туршлагаа солилцох үйл ажиллагааг зохион байгуулсан. Хөтөлбөр маань саяхан шинэчлэгдсэн сургалыг дэмжих үйл ажиллагаа нь үндэсний хэмжээнд хэрхэн зохион байгуулагдаж байгаад тулгуурлан хийгдсэнээрээ онцлог болсон. Хоёр аймгийн түүчээ болсон багш нар солилцоонд явж байгаа учраас нэлээд өргөн хүрээнд туршлага судлах ажил болох байх аа” хэмээн ярилаа.

-Солилцооны хөтөлбөрийн эзэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЕББД лаборатори 8-р сургуулийн биологийн багш Долгортой уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

-Хоёр аймгийн хувьд анхдагч гэгдэх энэхүү үйл ажиллагааны анхны зочны хувьд сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Улсын тэргүүний багшийн ангийг дааж аван ажиллаж байна.  Онцлог юу байна даа?

-Миний хувьд Улсын тэргүүний Цолмон багштай солигдон ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Анхны энэ ажил маань маш үр дүнтэй явагдаж байна гэж бодож байгаа. Хоёр өөр газар, өөр орчин, өөр өөр заах арга барилтай багш нар, өөр өөр хүүхдүүдийн хооронд ялгаатай бөгөөд сонин хачин мэдүүштэй зүйл маш их байна. Олон зүйлийг харж, юм юмыг зах захаас нь сонирхож, мэдэж авлаа. Улсын тэргүүний багшийн ангийг авч ажиллаж үзлээ. Миний хувьд маш олон зүйлийг эндээс суралцахаар байна. Энэ ангийн хүүхдүүд маш их хүмүүжилтэй, төлөвшилтэй, бие даачихсан хичээлд гоё оролцоод сурчихжээ. Мөн нийгмийн тустай үйл ажиллагаанд жигд гоё оролцдог юм байна. Эдгээр 40 хүүхэд 40-үүлээ зурдаг, бүжиглэдэг. Ингэж хүүхдүүдийнхээ авьяасыг нь жигд хөгжүүлсэн байна. Өглөө 7 цагт 55 минутад ирээд 15 минут уншлагын цаг хийдэг. Маш үр дүнтэй хийгээд бусадтайгаа санал бодлоо хуваалцдаг юм байна. Ингэж хүүхдүүд өөрсдийнхөө тархины потенциалыг нэмэгдүүлж байгаад олзуурхууштай, их азтай ч гэх юм уу хүүхдүүд юм. Би энэ сурсан мэдсэн туршлагаа Баян-Өндөр сумандаа очоод аль болох олон хүрээлэлтэй түгээнэ ээ. Энэ сургуулийн орчин маш гоё юм. Ямарч ангийн хүүхдүүд хүрч ирээд л хичээл дууссан л бол ажлын байраа цэгцлээд сурчихсан. Юманд шуурхай хандаад сурчихсан. Жижүүрийг бол ямар нэгэн байдлаар шаардуулаад байхгүй хийчихдэг. Эрэгтэй хүүхдүүд нь хүртэл аягүй гоё цэмцийтэл ангиа цэвэрлээд сурчихсан байна. Хүүхдүүд нь дүрэмт хувцасаа маш гоё цэвэр үзэмжтэй өмссөн харагдана.  

Долгор багшийн хувьд 20-иод жил боловсролын системд ажиллаж байгаа. Орхон аймгийн түүчээ болсон багш нарын нэг юм. Тэрээр хүүхэд нэг бүрийг чадавхижуулах, хүүхэд бүрийг биологийн хичээлд дур сонирхолтой болгох чиглэлд олон төрлийн арга зүйг туршин хэрэглэж яваа тэргүүний багш нарын нэг ажээ. Тэрээр Улсын тэргүүний Цолмон багштай 14 хоног солилцон түүний ангийг даан авч ажилласан байна. Багш солилцоо хөтөлбөрийн үр дүнд багш нар заах арга зүйгээ харилцан солилцож, өөрсдийн давуу туршлагаа бие биендээ түгээх боломжийг олгож өгч буйгаар илэр байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ