1941 оны Москвагийн Улаан талбайн цэргийн парадын 75 жилийн ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenechimeg@montsame.mn
2016-11-07 16:53:07

Москвагийн Улаан талбайд Октябрийн хувьсгалын ойд зориулсан цэргийн парад болж өнгөрөв. Энэ жилийн цэргийн жагсаал 1941 оны 11-р сарын 7–ны  өдөр Улаан талбайд болсон парадын 75 жилийн түүхэн ойд зориулагджээ. 

Тэр өдөр Зөвлөлтийн цэрэг дайчид Улаан талбайн цэргийн параднаас шууд фронтын шугам руу тулалдахаар явж байсан юм.

Кремлийн цаг 10.00 цохиход “Ариун дайн” дууны хөгжим дор Улаан талбайн цэргийн парад эхэллээ. Тэд 1941 оны үеийн зөвлөлтийн цэргийн дүрэмт хувцас өмсч, буу зэвсэг үүрсэн  Оросын цэргийн албан хаагчид, цэргийн сургуулийн сурагч, сонсогчид бүхий 5 мянган хүн энэ удаагийн парадад жагслаа. Эх орны дайны үеийн алдарт “Катюша”болон Т-34, Т-38,Т-37, Т-60 танкууд болоод Газ–АА машин техникууд бас оролцсон нь иргэдийн сонирхлыг улам  татжээ.   

1941 оны 11-р сарын 7–ны Октябрийн хувьсгалын ойд зориулсан Улаан талбайн цэргийн парад тус улсад 14 дэх удаагаа зохиогдож байгаа юм. Энэ удаагийн марш жагсаалд 1941 оны түүхэн параданд оролцож явсан дайчдын 500 гаруй ач, зээ уригдан оролцжээ.

Москвагийн Улаан талбайн цэргийн параданд оролцсон цэргийнхэн өнөөдөр машин техникийн хамт Москвагийн цагаар 17.00 хүртэл Улаан талбай дээр байрлан Москвагийн иргэд, зочдод тэдэнтэй зургаа татуулах ховор боломж олгож буй юм.

А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ