“Суварган цэнхэр уулс” киноныхон зүүн хилээр аялна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-11-07 15:02:49

“Суварган цэнхэр уулс” киноны гол дүрийн жүжигчид, найруулагч, уран бүтээлчид 40 жилийн дараа кино зураг авсан Халхгол сум, зүүн хилээр аялах тов тавьжээ.

1976-1977 оны зун хүртэл хоёр зуны турш Дорнод аймгийн Халхголын отрядад “Суварган цэнхэр уулс” киноны зураг авалт үргэлжилж, 1978 онд үзэгчдийн хүртээл болж байсан юм. Хилчдийн ажил албаны онцлогийг тусгасан уг киноны 40 жилийн ой энэ онд тохиож, кино багийнхан нээлттэй сурталчилгааг эхлүүлэн багагүй ажил зохиохоор төлөвлөжээ. МУГЖ Н.Батцэцэг: Гол дүрийн жүжигчид, найруулагчид нь сэрүүн тунгалаг хэвээрээ 40 жилийн ойгоо угтаж байгаа анхны кино хэмээн ихэд бэлгэшээж байгаагаа ярьж байна.

Кино багийнхан “Суварган цэнхэр уулс” кино бол Дорнодын хилчидтэй салшгүй холбоотой гээд кино зураг авалтад оролцож байсан хилчин дайчид, офицерууд, улс төрийн орлогчид, тэдний ар гэр, хамтран ажиллаж байсан орон нутгийн ард иргэдэд “Суварган цэнхэр уулс” киноны 40 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ