Будапешт хоттой аялал жуулчлал, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөл Бүгд Найрамдах Унгар улсын Будапешт хотод ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр Будапешт хотын санхүү хариуцсан орлогч дарга Др.Габор Багди болон бусад албаны төлөөлөлтэй уулзаж хоёр хотын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болсон байна. Мөн энэ үеэр Улаанбаатар хотод хамтарсан үйлдвэрүүдийг барьж, байгуулах тал дээр Будапешт хотоос дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
11 минут

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
22 цаг