Шадар сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн сайдтай уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-07 11:17:06

ШИНЭ-ДЕЛИ. /Ddinews/. Монголын Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражнатх Сингхтэй уулзлаа.

Энэтхэг, Монгол хоёр улс терроризмтой тэмцэх асуудлаар хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн онд Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчилснаар хоёр улсын стратегийн харилцаа улам бүр бэхэжсэн билээ гэж Раджнатх Сингх мэдэгдэв.

Харин Шадар сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, Монгол, Энэтхэг хоёрын хувьд  санал зөрөлдөөнтэй асуудал байхгүй бөгөөд хоёр улс эдийн засаг, соёлын гүнзгий харилцаатай" гэлээ.

Мөн тэрбээр “Монголын олон оюутан Энэтхэгийн их, дээд сургуулиудад суралцаж байгаа бол Энэтхэгийн 40 орчим компани Монгол хөрөнгө оруулалт хийж байна. Цаашид Монголын хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийж, Монголын газрын баялгийг ашиглах томоохон боломж Энэтхэгт байна” гэж мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ У.Хүрэлсүх Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Азийн орнуудын сайд нарын түвшний бага хурлыг 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахад Энэтхэгээс дэмжлэг хүсчээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ