Өмнөд Солонгост автобус онхолдсоны улмаас дөрвөн хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-06 13:35:44

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгост хурдны зам дээр нэгэн автобус онхолдсоны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Энэ осол өнөө өглөө тус улсын төвийн нутгийн Тэжон хотод болсон байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, уулчид тээвэрлэж явсан автобус Сөүл хотын захаас хөдөлсөн аж. Тэд намрын үзэсгэлэнт байгалийг харахаар явж байжээ.

Автобусны жолооч ярихдаа “зэргэлдээх эгнээнээс автобусны урдаас гэнэт нэг автомашин гарч ирсэн. Би сандрахдаа жолоогоо буруу тийшээ дарсан” гэжээ.

Өмнөд Солонгост сүүлийн үед хүний аминд хүрсэн автын осол нэг бус удаа болжээ. Тухайлбал, өнгөрсөн сард тус улсын өмнөд нутгийн өндөр хурдны зам дээр автобус шатсаны улмаас 10 хүн амиа алдсан байна.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ